“Сирийн химийн зэвсгийн бараг тал хувийг тус улсын нутаг дэвсгэрээс гаргаад байна” гэж Химийн зэвсэг хориглох байгууллага мэдээллээ. Уг байгууллагын баримтад өгүүлснээс үзвэл эндээс нийтдээ 10 чингэлэг хорт бодис зөөсөн нь химийн зэвсгийн нөөцийн 45 орчим хувь нь аж.
Дамаск хотын ойролцоо хорт хий хэрэглэн олон зуун хүний аминд хүрсний дараа олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлсэн дарамт шахалтын улмаас химийн зэвсгийг нь устгахыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн онд зөвшөөрсөн юм. Химийн зэвсэг хэрэглэсэн ийм довтолгоог Сирийн Засгийн газрын хүчин л хийх боломжтой гэж Өрнөдийн орнууд үзсэн ч уг үйлдэлд Ерөнхийлөгч Асад босогчдыг буруутгаж байсан.
Сирийн химийн зэвсгийг устгахаар өнгөрсөн сарын 5-н гэхэд хилийн чанадад гаргачихсан байхаар төлөвлөж байв.