Засгийн газрынхаа тэргүүн байсан Сильвио Берлусконийг хоёр жилийн хугацаанд төрийн алба хашихыг нь хориглосон шийдвэрийг Италийн давж заалдах шатны шүүх гаргав. Доод шатны шүүхээс гаргасан шийдвэрийг Берлускони эсэргүүцэж өргөдөл гаргасныг үндэслэн Италийн дээд шатны шүүх ийм шийдвэр гаргасан байна. Ерөнхий сайд асны мэдэлд байдаг “Медиасет” компанийн татварын луйвартай холбоотой асуудлын хүрээнд Берлусконийд төрийн алба хашихыг нь хориглосон шийдвэрийг 2013 оны намар гаргасан юм.
Урьд нь Сенат дахь суудлаа алдчихаад байсан Берлускони энэ хоригоос үүдээд сонгуульд оролцох боломжгүй болсон билээ. Эхлээд Берлусконийн төрийн алба хаших эрхийг нь таван жилийн хугацаагаар шүүхээс хориглосон юм. Гэвч шүүхийн шийдвэрийг Ерөнхий сайд асны өмгөөлөгч нар эсэргүүцсэний дүнд төрийн алба хаахыг нь хориглосон хугацааг хоёр хүртэл жил болгож өөрчилсөн байна. Берлусконийн өмгөөлөгч нар үүнд сэтгэл ханалгүй давж заалдах шатны шүүхэд хандав.
2013 оны есдүгээр сард 77 настай болсон Ерөнхий сайд асан өршөөлийн хуулиар нэг жил хүртэл хугацаагаар ял эдлэх болсон ч нас сүүдрийг нь харгалзан түүнийг шоронд хорих ялыг нь олон нийтийн ажил эрхлэх шийтгэлээр сольжээ.