БНАСАУ-ын зэвсэгт хүчин улсынхаа зүүн эрэг орчимд ойрын тусгалтай хоёр ч пуужин нэмж туршжээ. Тус улс өнгөрсөн долоо хоногт ойрын тусгалтай дөрвөн пуужин туршсан юм. БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр “Scud-C” загварын тэдгээр пуужин 500 гаруй км хол тусах чадвартай аж.
Энэ нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт хүрнэ гэсэн үг. Өнгөрсөн сарын 24- нд эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж буйгаа Умард Солонгос илэрхийлсэн нь энэ юм. Тус улс өмнө нь өмнөд хөршөө болон Америкийг эсэргүүцэж удаа дараа пуужин туршиж байв.