Дотоодын үймээн самууны улмаас орон гэрээ орхин ОХУ руу дүрвэсэн украин иргэдийн тоо энэ он гарсаар 675 мянгад хүрсэн тухай Оросын Хил хамгаалах албанаас мэдээллээ. Тэдний дийлэнх нь хоёр улсын хилийн ойролцоох Белгород, Ростов, Брянск, Курск хот болон Краснодарын хязгаар дахь түр орогнох байруудад толгой хоргодож байна.
Зөвхөн өнгөрсөн сард гэхэд л Ростовын тойрог руу дүрвэсэн украинчуудын тоо өмнөх сартай харьцуулахад 53, Курскийн тойрогт шилжин суурьшигчдын тоо 71 хувиар өссөн байна. ОХУ-ын Холбооны цагаачлалын албаны мэдээгээр тус улсаас иргэншил хүссэн украинчуудын тоо мөн өнгөрсөн сарын сүүлчээр үлэмж нэмэгджээ.