ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь Оросын ашиг сонирхлыг хамгаалахын тулд орос иргэд олноороо суурьшдаг Крымын хойг руу цэрэг оруулах санал гаргаж, парламентад өргөн барьсан нь олонхийн дэмжлэг хүлээлээ. Харин энэ мэдээлэл цацагдмагц Украины албаныхан Зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд шилжүүлснээ мэдэгдэв. Тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов ард олондоо хандаж хэлсэн үгэндээ улс орноо хагалан бутрах аюулаас хамтдаа сэргийлэхийг уриалжээ. Харин Украины түр Засгийн газрыг тэрг үүлэх болсон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк Оросын арми Украины нутагт цөмөрвөл шуудхан дайн эхэлж, хоёр улсын харилцаа холбоо үгүй болно гэдгийг анхааруулсан байна. Оросын 6000 гаруй цэрэг, цэргийн 30 орчим бүхээгт тэрэг Крымын хилийн орчимд байгаа талаар Украины Батлан хамгаалахын сайд Игорь Тенюх мэдээлжээ. Мөн Крымын нутаг дахь Оросын Хар тэнгисийн флот хүчээ сэмхэн зузаатгаж байгаа тухай, шумбагч хөл өг эсэргүүцэгч Оросын байлдааны хоёр ч усан онгоц Крымын эргээр үзэгдэх болсон тухай мэдээ байна.
Орос цэргүүд Крым дэх цэргийн бааз, засаг захиргааны барилгууд, онгоцны буудал, төрийн мэдлийн телевиз, харилцаа холбооны газрын байруудыг хэдийнэ бүслээд байгаа билээ. Өнгөрс өн долоо хоногт сонгогдсон Крымын шинэ тэргүүн Сергей Аксёнов Оросоос тусламж гуйснаа мэдэгдээд Киев дэх түр Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв. А.Турчинов, А.Яценюк нар ч С.Аксёновыг Крымын бүрэн эрхт захирагч гэж үзэхгүй гэжээ. Ганц Крымд ч гэлтгүй, Оросын талыг баримтлагч украинчууд нутгийн өнцөг булан бүрт шинэ Засгийн тэргүүдийг эсэргүүцэн, сөрөг хүчнийхнийг фашистууд хэмээн жагсаал, цуглаан зохион байгуулах нь нэмэгдэв. Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг дэмжигч гол хотын нэг Донецкт 7000 гаруй хүн Оросын төрийн далбааг барин жагсаж, орон нутгийн захиргааны байр руу нэвтрэхийг завдсан бол Украины хоёр дахь том хот Харьковт Оросыг дэмжигч болон эсэрг үүцэгчдийн дунд мөргөлдөөн болж, олон арван хүн бэртэж гэмтжээ.
Өнгөрөгч долоо хоногт зөвхөн Крымын хойгт иймэрхүү жагсаалууд болж байсан бол одоо Украины хаа сайгүй нөхцөл байдал тодорхойгүй болж, иргэд айж түгшиж байна. Тус улсыг хямралаас хэрхэн гаргах талаар НҮБын Аюулг үйн зөвлөл өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай хуралдсан бол НАТО, Европын холбооны албаныхан өнөөдөр Брюссель хотод хуралдана. Эдгээр байгууллага Украин руу цэрэг оруулах Оросын шийдвэрийг эсэргүүцэж, асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг В.Путинд сануулсаар байна. Харин Кремлийн тэргүүн Крымын хойгийг хамгаалах нь Оросын хувьд зүй ёсны хэрэг гээд “Хэрэв байдал хурцадвал Оросын цэргийн ажиллагаа зүүн Украин руу ч хүрээгээ тэлж магадгүй” гэжээ. Түүнийг бодлоо өөрчлөхийг ятган, сөргөлдөгч талуудад хэлэлцээ хийх боломж олгохыг хүсэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама В.Путинтэй утсаар 90-ээд минут ярьсан байна. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр Б.Обама зэр зэвсгийн аргаар биш, энхийг тогтоох зуучлагчийн хувиар Украины асуудалд хандахыг В.Путинд санал болгожээ. Мөн Орос улс Украинд халдвал олон улсын хууль дүрэм болоод Украины нутагт цэргийн баазаа байрлуулах тухай Орос, Украины 1997 оны гэрээ хэлэлцээрийг зөрчсөн хэрэг болно гэдгийг сануулсан байна.
Орос, Америкийн харилцаа Украины асуудлаас болж нэлээд хурцдаад байгаа. Б.Обама Украин руу халдвал оросууд өөрсдөө ихээхэн хэмжээний гарз хохирол амсана гэж өнгөрөгч баасан гаригт В.Путинд сануулсан нь Оросын Думын гишүүдийн эсэрг үүцэлтэй тулгарч, зарим нь Орос дахь Америкийн Элчин сайдыг нутаг буцаах санал гаргасан. Харин Канад улс Москвад суугаа Элчин сайдаа эргүүлэн татаад байна. Тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер мөн ирэх зургадугаар сард Сочид болох Их наймын уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Эл мэдээлэлтэй зэрэгцэн Их Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейг Украинд очиж, нөхцөл байдалтай биеэр танилцахаа мэдэгдээд байна.
Г.ЛХАГВА