Америкийн “As I Lay Dying” хамтлагийн хөгжимчин Тим Ламбезис гэгч гэргийнхээ амийг хороохоор зэхэж байснаа хүлээжээ. Тэрбээр энэ хэргээ хүний гараар үйлдүүлэхээр тохирч, тэр этгээдэд 1000 доллар өгч, захиалгыг нь хэрхэн бүтээх талаар зөвлөсөн байна. Хэргийг үйлдэх хүн нь цагдаагийн байгууллагын ажилтан байв. Хөгжимчин өдгөө 10 жил шоронд хоригдож, 10 мянган долларын торгууль төлөхөөр болоод байна. Хөгжимчнийг 2013 оны тавдугаар сард баривчлаад хоёр сая долларын барьцаагаар сулласан аж. Баригдмагцаа тэрбээр буруугаа хүлээхгүй байв
Өмгөөлөгчид нь болохоор түүнийг хүчтэй эмийн нөлөөгөөр сэтгэцийн өөрчлөлттэй болчихоод байсан гэж нотолдог байжээ. Хэвлэлд мэдээлснээс үзвэл Ламбезис, түүний гэргий Мегган хоёр гэрлээд найман жил болсон, сүүлийн жилүүдэд тусдаа амьдарч байсан аж. Тэд Этиоп улсаас гурван хүүхэд үрчилж авсан байна. 2012 оны есдүгээр сард Мегган нь салах өргөдлөө өгөхдөө, нөхрөө шивээс хийлгэхэд мөнгө их үрдэг, хүүхдүүдийнхээ төлөө санаа тавина гэдэгт нь эргэлздэг гэсэн тайлбар хэлж байсан гэнэ. Түүнээс гадна хөгжимчнийг бас өөр бүсгүйчүүдтэй учирдгийг гэргий нь мэдсэн байжээ.