1950-1953 оны дайны уршгаар Солонгос орон хоёр хуваагдсанаас болж хагацаж салсан төрөл төрөгсдийг уулзуулах ажил өчигдөр эхэллээ. БНСУ-ын 100 гаруй иргэн БНАСАУ-ыг зорьсон бөгөөд тэд энэ сарын 25 хүртэл Умардын Кумганг уулан дахь амралтын газар байх аж. Уулзалтад Умард Солонгосын талаас 180 орчим хүн сонгогдсон байна.
2010 онд Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын эрэг орчмын арал руу пуужин харваснаас үүдэн олон арван жил уулзаагүй ах дүүс, төрөл төрөгсдийг уулзуулах хөтөлбөр зогсоод байсан юм. Харин энэ удаагийн уулзалт АНУ, БНСУ-ын хамтарсан ээлжит цэргийн сургуулилалтын өмнө болж байгаагаараа онцлог.
Цэргийн сургуулилт ирэх даваа гаригт эхлэх бөгөөд Пхеньяны эрх баригчид өмнө нь эл сургуулилалт явагдвал дээрх уулзалтыг цуцална гэж сануулж байсан ч бодлоо өөрчилсөн билээ.