Украинд байдал түвэгтэй хэвээр байна. Сөрөг хүчнийхнийг тэмцлээ зогсоож, гэр гэртээ харихыг Ерөнхийлөгч Виктор Янукович уриалсан ч тусыг эс олов. Сөрөг хүчний нэг тэргүүн, УДАР намын дарга Виталий Кличко хэлэхдээ “Янукович нөхцөл байдлыг зөв үнэлж цэгнэхгүй байна. Хүмүүсийг зэвсгээ хаяхыг уриаллаа.
Киев хотын төвд жагсагчдыг хүчний байгууллагынхан хайр найргүй буудаж байхад ямар зэвсгийн тухай тэр яриад байгаа юм бол” гэсэн байна. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Януковичтой биечлэн уулзахдаа хүчнийхнийг эргүүлэн татахыг санал болгожээ. Украинд хүний амь үрэгдэж байна. Нэгэнт хүн амиа алдаж байгаа бол хэнийг ч зөвтгөх аргагүй. Дүрэм журам зөрчсөн машинтай хүмүүсийн араас замын цагдаагийн газрынхан хөөж явтал тэд буудсанаас хоёр ажилтан амь үрэгдсэн аж.
Сүүлийн үеийн мэдээгээр жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөрг өлдөөн болж 11 иргэн амиа алдсан байна. Виталий Кличкогийн ярьснаас үзвэл нөхцөл байдлыг намжаах талаар эрх баригчидтай хийсэн тэдний яриа хөөрөө бүтэлгүй болжээ. Украины нийслэлийн Тусгаар тогтнолын талбай дээр “Үндэсний эсэрг үүцлийн хөдөлгөөний штаб” болж байсан үйлдвэрчний байгууллагын байшин галд автсан аж. Тус талбай дээр байдаг “Глобус” худалдааны төвд ч түймэр гарсан бололтой байна.
Хэвлэлд бичиж буйгаар Ерөнхий сайд асан Юлия Тимошенко өөрийн фракцын хүмүүст нууц захидал илгээж, Арсений Яценюкийг Ерөнхий сайд болгохоос татгалзах, сөрөг хүчнийг Януковичтой хэлэлцээ хийхгүй байхыг зөвлөсөн аж. Европчуудын хувьд Украинд болж буй үйл явдалд ямар нэг байдлаар нэгдмэл байр суурьтай байна гэж хэлж болмооргүй байна. Уг үйл явдал даамжирсаар иргэний дайнд хүрэх вий хэмээн болгоомжилж буй улстөрч цөөнгүй.
Р.ЖАРГАЛАНТ