Узбекийн Ерөнхийлөгчийн охин Гульнара Каримовагийн ойрын хүрээний хэд хэдэн хүнийг баривчилсан тухай энэ сарын 17-нд мэдээлэв. Тэд “Terra Group”, “Prime Media”, “Gamma Promotion” болон татвар төлөөгүй гэх мэт санхүүгийн гэмт хэрэгт холбоотой компаниудын асуудлаар шалгагдахаар болсон аж. Тэдний нэг болох, Узбекийн хэвлэлүүд Гульнара Каримовагийн хамтран амьдрагч гэж нэрлэсэн Рустам Мадумаров нь бизнес эрхлэгч бөгөөд сүлжээ дэлгүүртэй юм байна. Түүнийг 2013 оны намар саатуулж байсан ч чухам юу гэж буруутгасан талаар мэдээлээгүй өнгөрсөн аж. Өөр нэг сэжигтэн болох Гаене Авакяныг хэвлэлүүд Гульнара Каримовагийн “баруун гар” гэж үздэг байна.
2012 онд түүнийг олон сая долларын хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байжээ. Хахуулийг Швед-Францын хамтарсан “Telia Sonera” компани өгсөн гэж үздэг гэнэ. Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын том охин, эцгээ залгамжилна хэмээн тооцож байсан Гульнара Каримовагийн бизнес 2013 оны намраас эхэлсэн аж. Түүний хяналтад байсан теле суваг, радио станцуудыг хааж, худалдааны газруудынх нь үйл ажиллагааг зогсоосон байна. “Соёл, урлагийн чуулган” хэмээх сангийнх нь үйл ажиллагааг ч хоригложээ.
Р.ЖАРГАЛАНТ