Америкийн ТТГ-ын ажилтан байсан Эдвард Сноуден Шотландын Глазго хотын их сургуулийн оюутан-ректор болж магадгүй байна. Ийм албанд гурван жилийн хугацаагаар сонгодог бөгөөд оюутны эрхийг хамгаалагч албан ёсны хүн, сургуулийн удирдлагын өмнө оюутны гол төлөөлөгч нь болдог байна. Сноудений нэрийг тус их сургуулийн оюутнуудын санаачлагчдын бүлэг дэвшүүлсэн аж. Ингэхдээ Сноудений өмгөөлөгчидтэй зөвшилцсөн гэнэ.
Тус бүлгээс гаргасан мэдэгдэлд “Нөлөө бүхий бүлэг, тагнуулын албад, Засгийн газрууд, цагдаагийн болон мэдээллийн байгууллага, Парламент, цэргийнхний авлигын хэрэг, гэмт үйлдлийг илчилж, эрсдэл хүлээж яваа энэ зоригт залуу болон бусад хүнд талархлаа илэрхийлэх тун аятай боломж энэ юм” гэж өгүүлжээ.