Цахилгаан шуудан болон бусад мэдээллийг Америкийн серверээр дамжуулахгүйн тулд Европын сүлжээ бий болгохыг Германы Канцлер Ангела Меркель санал болгов. Цахим харилцааны хамгаалалт султай орнуудад өөрийн сүлжээг байрлуулж, Герман мэт компьютерийн аюулгүй байдлын түвшин өндөртэй улсуудад ч үйл ажиллагаа явуулдаг “Google”, “Facebook” зэрэг компанийг таашаадаггүйгээ Меркель нуусангүй.
Ангела Меркель энэ лхагва гаригт Парист айлчлахдаа өөрийн тавьж буй саналын талаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай ярилцахаар төлөвлөж буй аж. Францын Засгийн газар Германы Канцлерийн байр суурийг бүхэлд нь дэмжиж байгаа юм байна.