Сүүлийн долоон жилд анх удаагаа өндөр хэмжээний уулзалт хэлэлцээнд оролцохоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид хилийн Пханмунжом тосгонд иржээ. Пхеньяны санаачилгаар хийх гэж буй хэлэлцээрийн үеэр ямар асуудал яригдах нь харин тодорхойгүй байна. Гэхдээ салан тусгаарлагдсан гэр бүлийнхнийг уулзуулах, Өмнөд Солонгосын жуулчдыг Умард Солонгосын амралт сувиллын газарт ирүүлэх боломжийн талаарх асуудлыг хэлэлцэх байх хэмээн шинжээчид таамаглаж байна. Гэтэл энэ сард эхэлж үргэлжлэх Сөүл, Вашингтоны цэргийн хээрийн сургуулилалтаас шалтгаалж яриа хэлэлцээг тасална гэж Умард Солонгос заналхийлж буй. Цэргийн хээрийн ийм сургуулилалт өнгөрсөн онд тус хойг дахь түвэгтэй байдлыг нэлээд дэвэргэсэн. Гэхдээ ВВС-гийн сурвалжлагчийн үзэж буйгаар бол Умард Солонгосын эрх баригчид эвлэрэх агуулгатай мэдэгдэл сүүлийн үед хийж байгаа гэнэ.