Сирийн хүн амд хайхрамжгүй хандаж Хомс хотын бүслэлтийг цуцлах тухай НҮБ-ын тогтоолыг хүлээн авахгүй байхад саад учруулсанд Оросын эрх баригчдыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама буруутгав. АНУ-д айлчилж буй Францын Ерөнхийл өгч Франсуа Олландтай хамтран Цагаан байшинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Обама мэдэгдэхдээ, Хомс болон Сирийн бусад хотыг бүслэлтээс гаргахыг зөвшөөрсөн НҮБ-ын тогтоолыг хүлээж авахаас ОХУ татгалзаж байна гэв.
Ерөнхийлөгчийн хэлснээс үзвэл, Сирид энгийн иргэд өлөн зэлмүүн байгаа нөхцөлд иргэдийнх нь төлөө санаа зовж байна гэж Орос улс мэдэгдэх эрх байхгүй гэнэ. Түүнийхээр бол Сирийн жирийн иргэдийн амьдрал хэцүү байгаагийн бурууг тус улсын эрх баригчид, сөрөг хүчин төдийгүй НҮБын тогтоолыг гаргахад саад болж буй ОХУ хүлээх ёстой юм байна. Обамагийн хэлснээс үзвэл Женевийн хэлэлцээрт оролцогчдын үлдсэн хэсэг нь Сирийн асуудлаар санал нэгтэй байгаа аж. Хомс болон Сирийн бусад хотоос бүслэлтээ цуцлах үүргийг хоёр талд хүлээлгэсэн тогтоолын төслийг Женевт үргэлжлэн хэлэлцсээр байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү тогтоолыг Сирийн Ерөнхийл өгч Башар Асадыг буулт хийхийг шаардаж байна хэмээн үзэж “хүлээж авах ямар ч боломжг үй” гэж урьд нь хэлж байсан юм. Түүнээс гадна химийн зэвсгийг устгах тухай хэлэлцээрийг Сири улс хэрхэн биелүүлж буйгаас үүдэн Орос улс хариуцлага хүлээх ёстой хэмээн Барак Обама мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ Женевийн хэлэлцээрт оролцогч улс орнууд Обамагийн үзэж буйгаар Сирийн асуудлаар санал нэгтэй байв. Сирийн зөрчлийн оролцогч талууд Хомс болон Сирийн бусад хотыг бүслэхээ даруй зогсоохыг хоёр талд үүрэг болгох ёстой тогтоолын талаарх яриа Женевт болж буй хэлэлцээний үеэр үргэлжилсээр байна. ОХУын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү тогтоолыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг бууж өгөхийг шаардаж буй хэмээн үзэж “яагаад ч хүлээж авч болшгүй” шийдвэр хэмээн нэрлэж байв. Түүнээс гадна химийн зэвсгийг устгах тухай хэлэлцээрийг Сири улс биелүүлээгүйн төлөө ОХУ хариуцлага хүлээх ёстой гэж Обама мэдэгдэж байлаа. Обама ийн хэлэхдээ, 2013 оны эцэс рүү 700 тн-оос үлэмж бага хэмжээний химийн зэвсгийг Сириэс гаргасныг баримт болгожээ.
Оросын талаас тавьсан саналын дагуу Химийн зэвсгээ устгах тухай конвенцид нэгдэж, өөрийн химийн зэвсгийн нөөцийг 2013 оны есдүгээр сард бүрэн устгахаа Сири улс зөвшөөрсөн байна. Тэгэхдээ Сири дэх зөрчлийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ оролцоно гэсэн заналхийллээс үүдэн ийм арга хэмжээ авахад хүрчээ. Сирийн химийн зэвсгийг устгах ажлыг 2014 оны зургадугаар сарын 30-наас оройтолг үй хийхээр төлөвлөж буй юм байна. Устгалд нийтдээ 1300 орчим тонн хорт бодис хамрагдах аж. Сирийн эрх баригчид хийгээд сөрөг хүчний хоорондох энхийн хэлэлцээ өнгөрсөн сарын 22-нд Швейцарьт эхэлсэн юм. Сирийн үндэсний сөрөг болон хувьсгалт хүчний босогчид сөрөг хүчнийг бүрдүүлж байна. Сири дэх иргэний дайн 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн юм. Түүний хөлд 120 мянган гаруй хүн үрэгдээд байгаа. Энэ хугацаанд 9.5 сая сири хүн орон гэрээ орхиж, хоёр сая орчим иргэн хилийн чанад руу зугтжээ.