Египетийн Батлан хамгаалахын сайд, фельдмаршал Абдель-Фаттах аль-Сиси Ерөнхийл өгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх өөр болсон байна. Тэрбээр “Египетийн ард түмний шаардлагыг биелүүлж ийм алхам хийхээс өөр сонголт алга” гэж мэдэгджээ. Зэвсэгт хүчний Дээд зөвлөл түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг өнгөрсөн сарын эцсээр хүссэн аж. Сайд өөрийн шийдвэрийг удахгүй гаргана гэж тухайн үед мэдээлж байжээ.
Египетийн Ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын эцсээр болох юм. Нэр дэвшигчдийг энэ сарын 18-наас бүртгэж эхэллээ. 2012 оны долдугаар сараас Ерөнхийлөгчийн суудалд очсон Мухаммед Мурсийг Египетийн цэргүүд энэхүү фельдмаршалын удирдлагаар 2013 оны долдугаар сард огцруулсан юм. Одоо түр Ерөнхийлөгчөөр Адли Мансур гэгч ажиллаж буй ч бодит байдал дээр эрх мэдэл Аль-Сиси тэргүүтэй цэргийн дээд албан тушаалтнуудын гарт байгаа аж.
Аль-Сиси сонгуульд ялах магадлал их өндөр гэж үзэж байна.