Канадын автомашин үйлдвэрлэгч “Magna International” компани БНХАУ-д үйлдвэрээ барихаар болжээ. Энэ асуудлаар хоёр талын төлөөлөгчид өчигдөр Торонтод уулзаж, хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр “Magna International” компанийнхан шинэ түншдээ ойрын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан аж.
Эл компани 2016 онд БНХАУ-ын зах зээлд байрь сууриа бүрэн олж, борлуулалтаа одоогийнхоосоо хоёр дахин нэмэгдүүлээд зогсохгүй дэлхийд тэргүүлэгч болох гэнэ. Түүнчлэн энэ онд 33.8-35.5 сая долларын ашигтай ажиллана гэж тооцоолж буй юм байна. “Magna International”-ийн автомашины үйлдвэр БНХАУ-д ашиглалтад орсноор 120 мянган ажлын байр бий болох аж.
Г.ЦАЦРАЛ