Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил өнгөрсөн ням гаригаас албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид нийслэл Кабул хотноо олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулжээ. Сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 5-нд болох юм байна. Хамид Карзайн халааг авахаар 11 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж буй. Олныг хамарсан үйл ажиллагааны үеэр аюулгүй байдал ноцтой асуудал болоод байгаа бөгөөд талибууд сурталчилгааны кампанит ажлын үеэр хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар удаа дараа заналхийлжээ.
Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт л гэхэд Херат хотод нэр дэвшигч Абдулла Абдуллагийн сурталчилгааны хоёр ажилтныг талибууд буудан хороожээ. Харин нэр дэвшигчид бүгд хуягт тээврийн хэрэгсэл, хэд хэдэн хамгаалагчтай байгаа юм байна. Талибууд эл сонгуулийг эсэргүүцэж буй бөгөөд нийслэл хотод гарах халдлага сүүлийн үед улам ширүүсч байгаа гэнэ. Үүний улмаас сонгуулийн эцсийн үр дүнг зун хүртэл танилцуулахгүй байх магадлалтай хэмээн шинжээчид таамаглаж байгааг BBC агентлагийн Афганистан дахь сурвалжлагч Дэвид Лоин тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч асан Хамид Карзайн ах Каюм болон түүний холбоотон Залмаи Рассул сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байгааг BBC онцолсон байна.
С.ӨСӨХ