Винтов буу болон мачете хутгаар зэвсэглэсэн эр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн амь насанд халдахаар санаархсан тухай CNN агентлаг мэдээллээ. Нью-Йорк хотын оршин суугч Бенжамин Смит нь Ерөнхийлөгч асан Ж.Бушийн ихэр охидын нэг Барбарад сэтгэлтэй бөгөөд эцэгтэй нь маргаж, Ж.Бушийг “алах, хулгайлах, биед нь гэмтэл учруулахаар завдсан” хэмээн Манхэттэн дэх АНУ-ын Дүүргийн шүүхэд гомдол иржээ. Бенжамин Смит “Жорж Буш болон Пентагонтой тооцоо бодно” хэмээн тэмдэглэл бичиж гэртээ үлдээгээд явсныг ээж нь мэдэж АНУ-ын Нууц албаныханд мэдэгдсэн аж.
Түүнчлэн Смит “Лууг номхруулж чадвал Барбара минийх болно. Америк тэр үед дуусна. Обама ч гэсэн” хэмээн бичиж үлдээсэн байжээ. АНУ-ын Нууц албаныхан Смитийн гар утсыг нь ашиглан байршлыг нь тогтоосон бөгөөд түүнийг 38-ын калибр буу, хоёр хайрцаг сум, хутга болон шатахуун дүүрэн ачсан машинтайгаа Манхэттэнд явж байхад нь саатуулан баривчилсан байна. Байцаалтын үед тэрбээр “Би анхны эхнэрээсээ салсан, гэхдээ Барбара Буштай харилцаа тогтоохоор оролдож буй” хэмээн ярьжээ.
Б.АНАР