Украины сөрөг хүчний удирдагч Виталий Кличко, Олег Тягнибок, Арсений Яценюк нар Ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзаад Цагаатгалын тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон хэмээн Хууль зүйн сайд Елена Лукаш мэдээллээ. “Эзэлж авсан бүх байр, авто замыг чөлөөлж өгсөн тохиолдолд л цагаатгах ажлыг эхлүүлэхээр манай талын чармайлтаар уг хуульд тусгасан” гэж тэрбээр хэлсэн байна.
Хатагтай Лукашийн хэлснээр бол энэ сарын 16- нд баталж, шүүмжлэлд өртсөн хуулийг цуцлах улс төрийн шийдэлд хүрсэн аж. “Харин шүүмжлэлд өртөөгүй хуулиудыг Парламент маргааш дахин батална. Маргаашнаас хүчингүй болж буй хуулиудыг талууд хамтран шинээр боловсруулж, Европын жишигт нийцүүлнэ” гэж тэрбээр тэмдэглэжээ. Мөн Үндсэн хуульдаа өөрчл өлт оруулах ажилд ч талууд хамтрах аж. Олон түмний санал асуулга явуулах асуудлаарх яриа хөөрөө цаашид үргэлжлэх юм байна.