Канадын поп дуучин Жастин Биберийг ногоон картаа өгч, АНУ-аас гарч явахыг шаардсан тухай мэдээлэл Ерөнхийлөгчийн засаг захиргааны сайт дээр байрлажээ. Уг мэдээллийг бэлтгэсэн хүмүүсийн үзэж буйгаар Бибер “америкчуудын аюулгүй байдалд занал учруулж буй төдийгүй залуучуудад муу нөлөө үзүүлж байгаа” аж. Энэ сарын 25- ны байдлаар уг мэдээллийг 10 мянга гаруй хүн дэмжжээ.
Хэрэв хоёрдугаар сарын 22 гэхэд энэ тоо 100 мянгад хүрвэл АНУ-ын эрх баригчид түүнийг анхааралдаа авах учиртай. Тэгэхдээ Цагаан ордон энэ мэт мэдээлэлд хариулт өгөхөөс татгалзсаар ирсэн байна. Жастин Бибер өнгөрсөн пүрэв гаригийн шөнө архи, мансууруулах бодисын нөлөөнд орсон үедээ Майами Бичид машин жолоодож яваад баригджээ. Түүнээс гадна машин барих эрхээ сунгуулааг үй байжээ. Түүнийг 2.5 мянган долларын барьцаагаар сулласан аж.