Перугийн Ерөнхийлөгч байсан Альберт Фүжиморийг эрх мэдэлтэй байх үедээ хүмүүсийг хүчээр хөнгөлсөн хэмээн буруутгаж чадахгүй нь бололтой. 1990-2000 онд тус улсын алслагдсан, ядуу бүс нутгуудад 300 мянга гаруй хүнийг хөнгөлсөн гэж Перугийн хүний эрхийг хамгаалагчид үзэж буй ч Фүжиморигийн Засгийн газар хүмүүсийг агтлах зорилго чиглэлтэй бодлого явуулж байсныг нотлох баримтыг шүүх олоогүй аж.
Перугийн Эрүүлийг хамгаалахын сайд байсан гурван ч хүнээс мэдүүлэг авсан ч тэднийг буруутгах баримт олоогүй байна. 75 настай Фүжимори хүмүүсийг олноор нь хороосон гэх хэргийн учир оноосон 25 жил шоронд хорих ялыг эдлээд дуусаж буй юм. Тэрбээр 1990-2000 онд Перугийн Ерөнхийлөгч байхдаа авлигын хэрэгт холбогдон огцроод эцэг, эхийнхээ төрөлх эх орон Япон руу зугтсан. Дараа нь Чилид очсон. Фүжиморийг Перу улсад нь эгүүлэн өгөхийг Чилийн Засгийн газар зөвшөөрөөгүй ч 2005 онд өөрөө ирж баривчлагдсан юм.