Израилийн Тель-Авив хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яамыг дэлбэлэхээр зэхэж байсан гурван этгээдийг Израилийн дотоодын аюулгүй байдлын агентлаг илрүүлэн баривчлаад байгаа тухай “USA Today” мэдээллээ. Палестиний Газа хотод төвлөрдөг “Аль-Каида” бүлэглэлийн удирдагч Аяман Завахиригийн тушаалаар тэд ийм үйлдэл хийхээр төлөвлөж байснаа хүлээсэн бөгөөд мөн Иерусалимын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд ч алан хядах үйл ажиллагаа зохион байгуулахаар зэхсэн байжээ.
Алан хядагчдын хоёр нь Иерусалимынх бол нэг нь Палестиний Баруун эргээс гаралтай аж. “Аль-Каида” болон “Global Jihad” алан хядах бүлэглэлийг шинжээч Авив Орег үүнийг “2001 оноос хойших хамгийн том алан хядах үйл ажиллагааг төлөвлөж байж” хэмээн ярьжээ. Израиль улсын хилээр ОХУ-ын иргэний хуурамч үнэмлэх ашиглан нэвтэрсэн тэдгээр этгээд Сирид очиж, “Аль-Каида”-гийн бусад хамсаатнуудтай дээрх алан хядах ажиллагааны талаар төлөвлөгөөг хэлэлцэхээр завдаж байжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН