Азийг цэрэгжүүлэх явцыг сааруулахыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр уриалав. Ийм арга хэмжээ авахгүй бол тус бүс нутгийн олон орон цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байж болзошгүй гэж тэрбээр үзэж буй аж.
Цэрэг аж үйлдвэрт зориулж буй зардал ил тод байх нөхцөлийг хангах, хямралт байдлыг шийдвэрлэх тогтолцоог бий болгохыг Японы Засгийн газрын тэргүүн санал болгосон байна. Энэхүү тогтолцоог “Ингэж байж л бид Азийг хөгжин цэцэгжүүлэх боломжтой” хэмээн Шинзо Абэ тайлбарлав.
Р.ЖАРГАЛАНТ