АНУ-ын Хобокен хотын захирагч Дон Циммерийн үгээр бол 2012 оны намар болсон “Сэнди” хар салхины улмаас тус хотод ихээхэн хохирол учирсан тул муж улсынхаа эрх баригчдаас 127 сая долларын тусламж хүссэн аж. Түүний ихэнх хүсэлтийг биелүүлээгүй ч 342 мянган доллар өгсөн байна. Муж улсын засаг захиргааны өндөр албаны хүмүүс болох Ким Гуадагно, Ричард Констейбл нар хатагтай Циммертэй ярилцах үедээ хотын зарим хэсгийг сэргээн босгоход хөрөнгө оруулагч “Rockfellen” группийг оролцуулахыг зөвшөөрсөн тохиолдолд л энэ мөнгийг өгөх боломжтой гэжээ.
Энэ группийн төсөл нь Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристид их чухал байгаа учир түүнд зөвшөөрөл өгөхгүй бол мөнгө олдохг үй гэж 2013 оны тавдугаар сард Циммертэй уулзахдаа Гуадагно хэлсэн байна. Хэд хоногийн дараа мөнөөх Констейбл ч яг ийм утгатай үг хэлсэн аж. Кристигийн удирдлагад ажилладаг хүмүүс даргыг нь сонгуульд дэмжсэнгүй хэмээн Нью-Йоркоос холгүй орших Форт-Ли хот руу орох замыг хаасны улмаас улс төрийн хэл амны бай болж байсан удаатай гэнэ. Харин өөрийнх нь ажилтнууд ийм үйлдэл хийснийг мэдээгүй гэж Кристи нэг бус удаа хэлж байжээ.