Энэ бол америкчуудад дайсан, лалын ертөнцөд баатар хэмээгддэг Осама бен Ладен агсны АНУ-ын телевизэд өгсөн хамгийн анхны ярилцлага юм. 1997 оны гуравдугаар сард Афганистанд хийсэн энэхүү ярилцлагыг CNN телевизийн сурвалжлагч Петер Арнетт хөтөлж, дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Осама бен Ладен уг ярилцлагаас өмнө асуултуудыг бичгээр авсан нь ил болсон бөгөөд түүнд бичигдээгүй ямар ч асуултад хариулахгүй гэсэн байжээ.
Нэг цагийн турш явагдсан уг ярилцлагын дуулиан шуугиан бүтэн жилдээ үргэлжилж байлаа. Осама бен Ладен амьдралынхаа турш барууны дөрвөн телевиз, сонин, сэтгүүлд ярилцлага өгч байснаас (“Time” сэтгүүл, “ The Independent” сонин, ABC, CNN телевиз) хамгийн алдартай нь энэ юм. Ялангуяа Петер Арнеттийн “Ноён бен Ладен, таны цаашдын төлөвлөгөө юу вэ” гэсэн асуултад “Та өөрийн нүдээр үзэж, өөрийн чихээр сонсох болно” хэмээн хариулсан нь бүхий л Америкийг чичрүүлж байсан билээ.
-Ноён бен Ладен, Саудын Арабыг өдгөө эрхшээж буй дээдсийн гэр бүлийн талаарх бодлоо хэлээч?
-Энэ зөвхөн Саудын Араб биш, Арабын хойгийг бүхэлд нь хамаарч байгаа юм. Эхнийх нь тэд АНУ-аас шууд хараат байдаг. Тиймээс зөвхөн Саудаас биш, Америкийн нөлөө ордог нь бидний хамгийн том асуудал. Жишээ нь, бид тэдний хүслээр бол Исламынхаа эсрэг байх ёстой аж. Бид Шари’а-д (Исламын шашны хууль) захирагдаж ирсэн байтал одоо өөр хоорондоо зөрчилдсөн, шашны ч биш, Саудын ч биш хуулиар явж, ард иргэд төөр өлдөж байна. Эдийн засгийн, нийгмийн, Засгийн газрын гээд өдгөө бидэнд тулгарч буй олон асуудлыг нэрлэж болно.
-Хэрэв Исламын хөдөлгөөн Арабт ялалт байгуулбал яг ямар нийгэм бий болох вэ. Жишээ нь, зөвхөн “Куран” сударт бичигдсэн хуульд захирагдахаар болбол?
-Бид бурхандаа итгэдэг, түүнд эргэлзэх ямар ч шалтгаан байхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Арабын ертөнц бурханы захиас, заавраар цааш явах ёстой. Урьд тийм ч байсан. Хэрэв бид Мухаммедийн заасан замаар явбал аз жаргал, хангалуун амьдралын замд орно. Хүндэлсний хариуд л бурхан бидэнд хайраа өгнө.
-Ноён бен Ладен, хэрэв Исламын хөдөлгөөн Арабт ноёрхвол Барууны ертөнцтэй харилцах харилцаа тань ямар байх бол?
-Бид бол бурханаар тэтгэгдсэн, олон зууны түүхтэй үндэстэн. Одоогоос зургаан зууны өмнө, XV зуунд бусад улстай энхийн болон дайсагналын харилцаатай байхад бурхан бидэнтэй хамт байсан. Хэрэв түүхээ харвал Муслимийн ертөнц бусад улс оронтой олон янзын байдлаар харилцаж ирсэн. Тиймээс энэ бол бидний хувьд цоо шинэ юм биш. Жишээ нь, бидний эдийн засгийн хамгийн том харилцаа нь газрын тосны нөөцөн дээр тогтдог. Энэ бол тодорхой нөөцтэй, бас шавхагддаг баялаг. Гэтэл Америкийн нөлөөнөөс болж газрын тосоо бид тэдэнд хямдхан өгч байна. Үүнийг хамгийн түрүүнд зохих түвшинд нь хүргэнэ.
-Та АНУ-ын эсрэг жихад (ариун дайн) хийхээр зэхэж буй. Яагаад ингэх болсноо бидэнд хэлээч. Энэ нь АНУ-ын Засгийн газрын эсрэг үү, эсвэл зөвхөн Араб дахь АНУ-ын бүлэглэлийн эсрэг үү?
-Бид жихадыг АНУ-ын Засгийн газрын эсрэг хийж байна. Учир нь АНУ-ын Засгийн газар эзэрхэг, шударга биш, мөн гэмтэй. Ирак, Палестин, Ливанд үй олноор үхэж буй хүмүүсийн төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэж бид бодож байна. Энхтайван, энэрэнгүй, хүм үүнлэг гэсэн сайхан үгсээр халхавч хийгээд тэд манай оронд байж болшгүй олон аллага үйлддэг. Муслимийн ертөнцийг байлдан дагуулах шинэ цагийн боловсон дайн хийж буйн эсрэг бид дуугүй сууж чадахгүй. Тиймээс бурханы нэрийн өмнөөс энэхүү үйлийг эхлүүлэх нь бидний үүрэг, хариуцлага. Бид Лалын ертөнц өөс АНУ-ыг хөөн гаргахын тулд ариун дайн хийж байгаа юм. Таны асууснаар жихад нь америк цэргүүдийн эсрэг тэмцэл мэт харагдаж байгаа ч, бид хоёр ариун газраа (Саудын Араб, Месса) хамгаалахын тулд бидний эсрэг зогссон хүн бүхнийг үгүй хийх болно. Лалын ертөнцөд эгэл даруу аж төрж буй америк иргэн олон бий ч тэд эндээс явах ёстой. Тэгвэл бид тэднийг яах ч үгүй. Энэ бол бидний хариулт.
-Афганистаны дайнд оролцож байсан үеийнхээ тухай яриач. Энэ жихадын үеэр та юу хийж байсан бэ?
-Агуу бурханы хайр ивээл, дуудлагаар хөрш ахан дүүстээ өөрийн биеэр туслах боломж олдсон нь гайхалтай хэрэг байсан. Зөвлөлтын арми бидний эсрэг тэсрэх бөмбөг тавьсан ч, бурханы хайр биднийг ивээж байсан учраас бид юунд ч сөхрөөгүй. Мужихадин руу бөмбөг тэслэхэд бид бурханы ивээлээр маш олон газар дорх хонгил, хоргодох байр барьж амжаад байсан. Бид Зөвл өлтийн эсрэг зоригтой тэмцсэн учраас ард иргэд бурханы хайр ивээл биднийг одоог хүртэл тэтгэж байгааг, бидэнд тэмцэх, өөрийгөө хамгаалах хүч хэвээр бийг илтгэсэн. Жихад бол Лалын хөдөлгөөн гэхээсээ илүү Муслимийн ертөнц бүхэлдээ нэг үндэстэн гэдгийг илтгэдэг. Аль ч улсын иргэн байлаа, жихад дуудаж байхад хэн ч үүнээс татгалздаггүй, босоод л ирдэг. Бурханы ивээлээр одоо ч гэсэн Лалын ертөнцөд жихад хэзээ нэгэн цагт дуудахад бэлтгэгдэж байгаа мянга мянган залуус байна.
-АНУ-ын Засгийн газар таныг арми бүрдүүлж, амиа золиослогчдыг үй олноор нь бэлтгэдэг, олон улсын терроризмын том дүр хэмээн ярьдаг. Нөгөө хэсэг нь таныг Араб-Исламын ертөнцийн баатар хэмээдэг. Харин та өөрийгөө юу гэж тодорхойлдог вэ?
-Зөвлөлтийн дэглэм нуран унасан шиг Америк бас нурах ёстой. Өөрсдийг өө дэлхийн тэргүүлэх гүрэн гэж итгэсэн, үүнийх нь эсрэг хөдөлсөн хүн бүрийг дайснаа хэмээн зарладаг шударга бус энэ гүрэн мөхөх ёстой. Энэ бол зөвхөн миний хүсэл биш, ухаан саруул, лалын шашинт хүн бүрийнх. Жинхэнэ террористууд бол тэд. Наанаа өөр баг зүүдэг л болохоос биш. Бурханы ивээлд батгаж өдийг хүрсэн манай үндэстэн эзлэн түрэмгийлэхийг хүсэж байгаа нь террорист үйлдэл мөн. Гэтэл үүнийг нь мэдээд, бурханы ивээлд багтсан ариун үндэстнээ аврах гэж тэмцэхэд биднийг террорист хэмээн чичилж байна. Биднийг дэлхий нийтэд юу гэж мушгин ойлгуулж байгаа нь хамаагүй. Учир нь бурхан бидэнтэй хамт байна. Бурханы дуудлагын дагуу эх орныхоо төлөө тэмцэж байгаа дайчдыг би баатар хэмээн боддог.
-Рияад, Дахран дахь америкчуудын байгаа газарт бөмбөг тэсэлсэн үйлдлийн тухай асууя. Яагаад, юуны төлөө ингэв?
-Хариулт нь маш энгийн. Америкчууд бидний эсрэг тэмцэж буй өөрийн хөвгүүдийгээ үхүүлэхийг хүсэхгүй байвал эндээс явчих. Бидэнд нөлөөлөх гэж оролдохоо боль. Тэд өөрсдийнх нь хөвгүүд нас барлаа гэж дэлхий дахинд ховлодог мөртлөө лалын шашинт хэчнээн хүний амь хороосноо ер ярьдаггүй. Энэ эзэрхэг явдлаа зогсоож, манай ариун газар нутгаас явахгүй цагт бид тэмцлээ зогсоохгүй.
-Тэгэхээр ахиад ч бөмбөг тэслэхээр зэхэж байгаа гэсэн үг үү?
-Түрүүчийн асуулттай чинь холбогдуулж хэлэхэд Рияадад бөмбөг тэсэлсэн нь надтай холбоогүй, тухайн үед би тэнд байгаагүй. Гэхдээ үүнийг зохион байгуулсан хүмүүсийг би хамгаална. Би түр үүн хэлсэн шиг, тэд бол баатрууд. Бурханы дуудлагаар, миний зааваргүйгээр хариу үйлдэл үзүүлж байгаа нь бүр ч сайшаалтай. “Аллахаас өөр бурхан байхгүй” хэмээсэн тугаа өндрөөс өндөрт мандуулж байгаа хүү ч баатар мөн. Үүнээс гадна бидний хийж байгаа хариу үйлдэл бүхэн ямар нэгэн хариу үйлдлийн эсрэг юм. Бид америкчууд шиг хэн нэгнийг зүв зүгээр байхад нь оролдоог үй. Хэрэв АНУ-ын Засгийн газар ноёрхлоо эндээс татахгүй бол тэд бидний эсрэг тэмцсээр байвал бид ч бас зогсохг үй. Шуудхан хэлбэл америк цэргүүдийн үхэл үргэлжилнэ.
-АНУ-ын Засгийн газрын баталж буйгаар Дэлхийн худалдааны төвийг дэлбэлэх гэж завдсан (1993 онд) Рамзи Йосеф Пакистан дахь таны гэрт хорогдож байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Би Рамзи Йосефийг мэдэхгүй. Пакистаны тухай Америкийн Засгийн газар үргэлж л худал мэдээлэл түгээдэг шүү дээ. Тэдгээрийн л нэг биз. Намайг Рамзи Йосефийг террорист ажиллагаанд бэлтгэж буй хэмээн та бүхэн сэжиглэж байна. Үгүй, лалын шашинт 1.2 тэрбум хүн түүнийг энэ үзэл санаанд сургасан. Тэд бүгд түүний багш. Америкчуудын гарт амиа алдсан Ирак, Палестин, Ливаны иргэдийн сүнс түүнийг сэрээж, хурцалж байгаа юм.
-Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийг дэлбэлэхээр завдсан ажиллагааг та санхүүжүүлсэн үү?
-Энэ ажиллагаанд би ямар нэгэн байдлаар холбоогүй.
-Саудын Арабт таны баян, эрх мэдэлтэй гэр бүл амьдарч байгаа. Тэд, таны гэр бүл, эсвэл Саудын Арабын Засгийн газраас таны энэхүү тэмцлээ зогсоогооч гэж хэлж байсан уу?
-Тэд олон удаа надаас асуусан. Тэд миний ээж, миний авга, ах дүү нарыг миний байгаа Суданы Хартоум руу явуулж, энэ бүхнээ зогсоож, Фад хаанаас уучлал гуйлгахыг хүссэн. Би гэрийнхнээсээ л уучлал гуйвал гуйна. Учир нь тэд маань хэн нэгний нөлөө, хатгаасаар аргагүйн эрхэнд намайг зорьж байгаа нь тэр. Энэ ноёрхол нь намайг гэрийнхнээс минь хөндийрүүлэхийг хүсдэг. Тэдний эсрэг байлгахыг хичээдэг. Гэвч бурханы ивээлээр энэ хэзээ ч биелэхгүй. Тэд юу ч хүсэж болно, гэвч тэр нь биелэх албагүй. Ялангуяа Аллах бурханы ивээлд багтсан хүмүүс сүнсээ худалддагг үй юм.
-Саудын Арабын ноёрхогчид, эсвэл АНУ-ын Засгийн газар аминд тань халдах гэж заналхийлж байсан уу. Үүнтэй холбоотой айдас тээж явдаг уу, та?
-АНУ ч, Саудын Арабын сурвалжтангууд хэзээ ч намайг айлгаж чадахг үй. Аль аль нь намайг алах гэж, баривчлах гэж цөөнгүй удаа оролдсон. Сүүлийн долоон жилд байнга л ингэж байгаа. Бурханы ивээлээр хэн нь ч надад хөн өөл учруулж дөнгөхгүй. Аллахын ивээлд багтаж байхад надад юу ч занал учруулж чадахгүй. “Куран” сударт агуу Хадитын бурханд хандаж хэлсэн үгэнд “Аллах бурхан минь би танд амлая. Үе удмыг минь мөнхөд ивээж байсны чинь төлөөс өнд би таны төлөө тэмцээд алагдсан ч яахав. Би дахин амилна, тэгээд үхнэ, ахиад л тэмцэнэ, тэгээд үхнэ. Энэ бүхэн таны төлөө” хэмээсэн байдаг. Аллахын төлөө үхнэ гэдэг зовлон биш. Энэ бол хамгийн ариун үйл, хамгийн том хүндэтгэл. Бид Аллахын төлөө үхэхэд амьд явахаас илүү баярлана.
-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Та өөрийн нүдээр үзнэ, өөрийн чихээр сонсох болно.
-Ноён Бин Ладен, хэрэв танд Ерөнхийлөгч Билл Клинтонд үг дайх боломж олдвол та юу гэх вэ?
-Би түүнд ямар ч үг дайхгүй. Учир нь тэр бол, АНУ-ын Засгийн газар ч тэр чихгүй, зүрхгүй. Тэд ямар ч үг ойлгохгүй. Тиймээс бид үг дайхгүй, үйлдлээр бүхнийг харуулна.
Т.ЖИГҮҮР