Өөрийгөө хамгаалах хүчний “Осуми” хэмээх десантын хөлөг болон хөнгөн онгоц мөргөлдсөний улмаас хүнд шархадсан Японы загасчид пүрэв гаригийн шөнө амьсгал хураав. Хөнгөн онгоцны эзэн болон гурван загасчин Хирошима мужийн нутаг дэвсгэрт лхагва гаригийн өглөөгүүр десантын хөлөгтэй мөргөлдсөн аж. Хөлөг онгоц огцом эргэхэд тавцан дээрээс дөрвөн хүн ус руу ойчсоныг “Осуми” онгоцны багийнхан аварсан байна.
Загасчилж явсан хүмүүс аюулгүй байдлын дүрэм ноцтой зөрчин аврах хантаазгүй байжээ. Японд мөрддөг хуулиар бол задгай тэнгист ашиг олох зорилгоор загас агнасан нөхцөлд аюулгүй байдлыг нь завины эзэн бүрэн хариуцах ёстой гэнэ. Осол болох үед тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун, алсын бараа сайн харагдаж байжээ.