Энэ сарын 15-нд Америкийн бөмбөгдөгч F/A-18 Super Hornet онгоц Виржини муж улсын эргийн орчимд далайд унажээ. Шалтгаан нь тодорхойгүй гэнэ. Нисгэгч нь ердийн бэлтгэл сургууль хийж байсан аж.
Онгоц унаснаас азаар хэн нэгний амь хохирсонгүй. Нисгэгч нь онгоцноосоо үсэрч, загасчид түүнийг уснаас гаргасан байна. Тэгээд Норфолк хотын эмнэлэгт нисдэг тэргээр хүргэжээ.
Р.ЖАРГАЛАНТ