Францын эрх баригчид 2013 онд эх орноосоо 19.380 цыган гаргасан байна. Үүний зэрэгцээ тэдний аж төрж байсан 165 хот айлыг тараажээ. Түүнчлэн цыгануудын ихэнхэд нь ямар нэг тусламж үзүүлсэнгүй. Тэднийг түр хугацаагаар хаа нэг газар байрлуулахыг ч Францын эрх баригчид хичээгээгүй аж. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар Франц улсаас гаргасан цыган хүмүүсийн тоо 2012 оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна.
Болгар, Румынээс шилжиж ирсэн энэ үндэстний төлөөллийг эх орноосоо гаргах ажлыг Францын түрүүчийн Ерөнхийлөгч Николя Саркози эхлүүлсэн гэнэ. Францын эрх баригчдын энэ үйл ажиллагааг Европын комисс нэг бус удаа шүүмжилж байгаа юм. Цыганууд нь Европын холбооны иргэн учраас Францын нутаг дэвсгэр дээр амьдрах эрхтэй гэж тус комисс үздэг. Албан ёсны мэдээгээр бол Францад 20 мянга орчим цыган оршин сууж байгаа гэнэ.