Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун санхүүгийн ажлаа дүү Ким Е Чоноор удирдуулах шийдвэр гаргав. Энэ албыг урьд нь хүргэн ах Чан Сон Тэк удирдаж байжээ. Түүнийг өнгөрсөн оны эцсээр цаазалсан юм. Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Е Чон нь Солонгосын хөдөлмөрийн намын 54 дүгээр хэлтсийг удирдахаар болсон гэсэн үг.
Нүүрс, түлш, хувцас, эрчим хүч болон Солонгосын ардын армид хамгийн чухал хэрэгтэй зүйл нийлүүлэх ажлыг энэ хэлтэс хариуцдаг юм байна.
Түүнээс гадна хэд хэдэн банк болон өмнө нь Ким Жөн Уны авга эгч Ким Ген Хи-гийн хянаж байсан товчооны үйл ажиллагааг Ким Е Чон удирдах аж.