Нигери улсын зүүн хойд нутгийн Борно мужид энэ сарын 11-нд цэргийн нисэх хүчний онгоцноос Сенатын нэгэн гишүүний явж байсан цуваа руу дөрвөн ч удаа цохилт өгсөн аж. Азаар хүний амь эрсэдсэнгүй. Сенатын гишүүн Мухаммед Али Ндуме Ардоко тосгон руу явж байжээ. Энд хэт даврагчид найман хүний амийг хөнөөгөөд удаагүй байсан бөгөөд сенатор тосгоны иргэдэд эмгэнэл илэрхийлэхээр явж байсан гэнэ.
Угтагсдын дунд лалын "Боко Харам" гэдэг бүлэглэлийн хүмүүс байгаад цуваа руу нь довтолж байна гэж Ндуме эхлээд бодсон байна. Замын шалган нэвтрүүлэх цэгийг ажилтнууд бөмбөгдөгч онгоцны нисгэгчтэй холбогдох гэж оролдоод чадсангүй. Нигерийн армийн төлөөл өгчийн мэдэгдсэнээс үзвэл Ардоко тосгон орчимд нисэх хүчин оролцсон цэргийн ажиллагаа явуулж байсан гэнэ. Сенатын гишүүн Ндуме 2011 онд "Боко Харам" бүлэглэлийн алан хядагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэмээн сэжиглэгдэн баривчлагдаж байсан ч нотолгоо олдоогүй аж. Энэ бүлэглэл эрх мэдлийн бүх түвшинд, түүний дотор цэргийнхэн болон тусгай албадтай холбоо сүлбээтэй байдаг гэж тус улсын Ерөнхийл өгч Гудлак Жонатон мэдэгдэж байсан удаатай гэнэ. "Боко Харам" нь 2009 оноос умард зүгийн мужуудад хяналтаа тогтоох гэж Засгийн газартайгаа тэмцэлддэг болжээ. Энэ тэмцлийн хөлд олон мянган хүний амь үрэгдээд байгаа юм.