Авлигын хэргийн хор уршгийн талаар хэлэлцэж байх үедээ Туркийн Парламентын гишүүд зодолджээ. Тэд шүүгч, прокуроруудад тавих Засгийн газрын хяналтыг чангатгах тухай ярилцаж байсан аж. Нэгэн депутат ширээн дээр үсэрч гараад ойртсон хүнийг өшиглөж байсан бол нөгөөх нь цахим төхөөрөмжөө шиджээ. Зарим нь устай лонх чулуудаж, нударга зөрүүлсэн байна.
Шинэ хуулийн төслийг Ерөнхий сайд Режеп Эрдоган нь боловсруулсан аж. Өнгөрсөн оны эцсээр хууль сахиулах байгууллагынхан өндөр албан тушаалын болон бизнес эрхлэгч 50 хүнийг баривчилснаас үүдэн уг төслийг боловсруулжээ. Баривчлагдагсдын дотор гурван сайдын хүүхэд орсон байна.
Энэ явдлаас үүдэн Засгийн газрын тэргүүн Танхимынхаа хэд хэдэн гишүүнийг халсан байна. Тэгэхдээ авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа нь Засгийн газрыг унагахад чиглэсэн шүүгч нарын хуйвалдаан гэж үзэж буйгаа Р.Эрдоган илэрхийлжээ.
Р.ЖАРГАЛАНТ