АНУ-ын Тэргүүн хатагтай цаг агаарын хүйтрэлээс зугтан Хавайд үлдэхээр болжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 17-нд болох 50 насны төрсөн өдрөө найзуудынхаа хамт нарлаг дулаан газарт өнгөрүүлэхээр шийдсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама болон түүний охид Мариа, Саша нар Мишель Обамагийн 50 насны төрсөн өдрийг Хавайд хамт тэмдэглэхээр хоёр долоо хоногийн амралт авч тийш очсон аж. Гэвч Вашингтонд цаг агаар хүйтэрснээс болж гэрийнхэн нь буцан, хатагтай Мишель Хавайд үлджээ.
Америкийн 20 мужийн 140 сая иргэн 0-ээс доош хэмийн хүйтэн өдрүүдийг угтах талаар цаг агаарын мэргэжилтнүүд хэлж буй. Энэхүү хүйтрэл хойд туйлаас өмнө зүг рүү түрэн Флоридад хүрнэ хэмээн тэд таамаглаж байна. Миннесотад 20 жилийн хугацаанд хамгийн хүйтэн үе нь -34 хэм, жихүүн салхитай үед -51 хэмд хүрч байжээ. Цаг агаарын хамгийн таагүй үе ойрын өдрүүдэд тохиох бөгөөд хүүхдүүдээ гадагш гаргахгүй байхыг цаг уурчид эцэг эхчүүдэд сануулж байна.
Б.ЭНХТӨР