Палестин улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Жамал аль-Жамал Прага хотод өөрийн гэртээ дэлбэрэлтэд өртөн нас барсан талаар BBC мэдээлжээ. Тэрбээр бит үүмжлэлтэй байсан төмөр авдрыг онгойлгох гэж оролдсоноос болж ийм зүйл болсныг албаны хүм үүс хэлж байгаа юм.
Энэхүү төмөр авдар нь Элчин сайдын яамны хуучин байранд байсан бөгөөд 20- 25 жилийн турш хэн ч гар хүрээг үй байх гэж Палестиний Гадаад хэргийн сайд Риад Малки АP агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ноён Жамал байрандаа саяхан нүүж оржээ. Элчин сайдын яамны хуучин байрнаас дээрх авдрыг авчирсан гэдгийг хамт ажиллагсад нь ярьсан байна. Ослын шалтгааныг олохоор Чехийн цагдаагийн ажилтнууд шалгаж буй аж.