Бүх Хятадын Ардын Их Хурлын төлөөлөгчдийн Байнгын хорооны шийдвэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн системийг албан ёсоор татан буулгах болсон талаар “Синьхуа” агентлаг уламжиллаа.
Хятадын Засгийн газрын шийдвэрийн дагуу 1957 оноос хэрэгжүүлж эхэлсэн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн систем буюу лаоцяог хууль сахиулагчид идэвхтэй шүүмжилдэг байжээ. Учир нь тийм лагерьт нийгмийн хэв журам зөрчсөн хүмүүсийг дөрвөн жил хорьдог бөгөөд ямар ч мөрдөн шалгах үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрг үйгээр зөвхөн тухайн орон нутгийн цагдаагийн газрын мэдүүлэг л хангалттай байжээ.
Хятадын хөдөлмөрийн 300 гаруй лагерьт 260 мянган хүн ял эдэлж байгаа гэсэн судалгаа байна.
Э.ХАНА