АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель нар салж магадгүй тухай Цагаан ордны дотоод эх сурвалж мэдээлснийг өрнөдийн цахим хуудсуудад онцолсон байна. Өдгөө тэд Цагаан ордонд тусдаа өрөөнд унтаж буй агаад Мишель Чикаго дахь байшингаасаа хувцас болон хувийн эд зүйлсээ авч явахаар зэхэж байгаа тухай тэрхүү эх сурвалж дуулгажээ. “Барак, Мишель хоёр амьдралынхаа туршид хамт байсан ч Мишель одоо галзуурах дөхөж байгаа. Тэр бүх дэлхийн өмнө эвгүй байдалд орсон. Бас гэр бүлийн өмгөөлөгчтэй үе үе уулздаг болж, Баракаас тусдаа амьдрахыг хүсэж буйгаа түүнд хэлсэн.
Барак Обамагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал Мишель Цагаан ордонд амьдрах ч түүнээс цааш тус тусын амьдралаа хөөх нь нэгэнт тодорхой болсон” хэмээн Ерөнхийл өгчийн ойрын эх сурвалж ярьсан байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч агсан Нельсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр Барак Обама Данийн Ерөнхий сайд хатагтай Хелле Торнинг-Шмидттэй ичгүүр сонжуургүй сээтэгнэж буй нь гэрэл зурагчдын дуранд бууж, дэлхий даяар шуугиан тарьснаас хойш Мишель ихэд цухалдуу болсон аж. Хаалттай хаалганы цаана Мишель “Миний хувьд энэ бүхэн хангалттай” хэмээн Барак руу хашгирч байсныг хэд хэдэн гэрч ярьжээ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ