Калининградын цагдаа нар нэгэн байшингийн зооринд их хэмжээний хув нуусан байсныг илрүүлжээ. Энэ нь дэлхийд маш ховорт тооцогддог хувны төрөл бөгөөд зооринд нийт 227 шуудай, ойролцоогоор таван тонн орчим байсан гэнэ.
Нэг бүр нь 70 мянган еврогийн үнэтэй нийт хагас килограмм жин татах эдгээр хув нэг сая (22.2 сая евро) рубль болох юм байна. Тиймээс цагдаа нар шалгаж байгаа бөгөөд тэдний үзэж буйгаар хувны эзэн үүнийг луйвардаж авсан байж магадгүй аж. Эсвэл татвараас зайлсхийх гэсэн оролдлого байж болох ч хараахан нотлох баримт олоогүй байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, Калининград нь хув чулуугаараа дэлхийд алдартай, ихээхэн нөөцтэй газар юм.
Г.ЦАЦРАЛ