Америкийн Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан асан Эдвард Сноудений хувь заяа дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд байсаар. Америкийн Засгийн газар түүнд өршөөл үзүүлж, эх оронд нь эргүүлэн “татах” магадлалтай гэж ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин өнг өрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна. В.Путин “Эдвард Сноуден тодорхой нөхцөл байдлын улмаас манай улсын нутаг дэвсгэрт үлдсэн. Бид түүнд улс төрийн орогнол олгосон байгаа. Гэхдээ түүний хувь заяаг бид шийдэхг үй, бас саад ч болохгүй” хэмээжээ.
Вашингтоны шүүх Америкийн Үндэсний аюулгүй байдлын албыг Үндсэн хуульд харшилсан үйл ажиллагаа явуулсныг тогтоон, буруутгасан нь Сноуденийг эх оронд нь эргүүлэн аваачих алхам байхыг үгүйсгэх аргагүй нөхц өл үүссэнийг Оросын төрийн тэргүүн ийнхүү дүгнэв бололтой лавтай. Ингэж таамаглах үндэс ч бий. Учир нь тус алба Сноуденийг эх орондоо эргэж ирсэн тохиолдолд өршөөл үзүүлэх талаар мэдээлж байсан юм. Гэхдээ Нэгдсэн улсын тусгай албаныхан уг амлалтдаа хүрч чадах, эсэх нь эргэлзээтэй гэж олон улсын шинжээчид үзэж байгаа.
Ямар ч байсан дэлхийн тавцанд шуугиант хөзөр дэлгэж, бужигнуулж орхисон Э.Сноуденийг өөр баримт дэлгэхээс нь өмнө АНУ эргүүлэн “татах” сонирхолтой байгаа ч эцсийн шийдвэрийг тэр өөрөө л гаргана. Түүнд одоо ямар хөзөр байгаа, тэрийгээ хэзээ дэлгэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж буй.
Ж.ЦЭЦЭГ