ХБНГУ-ын нийслэл Берлин хотод байдаг “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүрийг орон нутгийн цагаар өчигдөр 05.00 цагт бүлэг хулгайч тоножээ. Цагдаа нар хулгайчдыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тус дэлгүүрээс хэчнээн бүтээгдэхүүн алдагдсан нь тодорхой бус байгаа гэнэ. Ийм маягаар бүлэг хулгай хийдэг залуусын тоо Берлинд нэмэгдэж буй аж.
Энэ онд томоохон нэрийн барааны дэлгүүр дээрэмдсэн долоон тохиолдол гарсан юм байна. Тухайлбал, энэ сарын 18-нд электрон барааны дэлгүүрт хулгайч орж, их хэмжээний хохирол учруулжээ. Түүнчлэн энэ сарын 6-нд “Alexa” нэрийн барааны дэлгүүрээс 100 гаруй еврогийн бүтээгдэхүүн алдагдсан гэнэ.
Г.АРИУНЦАЦРАЛ