Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын зүүн эргийн зарим хотод хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн иргэд багагүй хохирол амсчээ. Тухайлбал, ням гаригт болсон цасан шуурганы үеэр арван хүн нас барж, олон тооны мод унасан аж. Мөн хэдэн мянган айл, өрх, үйлчилгээний 350 мянган байгууллага цахилгаангүй болж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Түүнчлэн Торонто, Монтреал хотын нислэгийг цуцалсан аж. Цасан шуурга цаашид ч үргэлжлэх бөгөөд хүйтний эрч арван хэмээр чангарах гэнэ. Үүний зэрэгцээ Нова Скотиа, Нью Брансвик хотыг ч хүйтэн бороо, цасан шуурга дайран өнгөрөх аж. Торонто хотын дарга Роб Форд “Манай улсын түүхэн дэх хамгийн хүчтэй цасан шуургатай бид нүүр тулаад байна. Цаашид байдал энэ хэвээр үргэлжилбэл онцгой байдал зарлаж, орогнох байр гаргах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Г.ЦАЦРАЛ