Сирийн химийн зэвсгийг устгах ажлыг эрхэлж буй байгууллага уг ажлыг эцэслэн гүйцэтгэх төлөвлөгөөгөө олон түмэнд зарлав. Тэгэхдээ тус оронд өрнөж буй байлдааны ажиллагаанаас хамаарч төлөвлөгөөнд өөрчлөлт орж болохыг тус байгууллагын ерөнхий захирал Ахмед Үзюмжю үгүйсгэсэнгүй.
“Зэвсэг хийхэд хэрэглэдэг химийн бодис бүхий 3000 орчим чимэглэлийг Газрын дундад тэнгис дэх Сирийн Латаки боомтод аваачих ёстой. Үүнд ашиглах хуягласан тээвэрлэгчдийг ОХУ өгнө. Дараа нь химийн бодисуудыг Дани, Норвегиос хөлөг онгоцоор харуул хамгаалалттайгаар Италид аваачна. Тэндээс аюул хамгийн ихтэй ачааг АНУ-ын хөлөг онгоцуудад ачин задгай далайд хүргэж устгана. Үлдсэнийг нь ашгийн үйлдвэрүүдэд аваачиж үгүй хийнэ” гэж мэдээлэлд өгүүлжээ
Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирийн химийн зэвсгийг ирэх оны дунд гэхэд устгах зорилт тавьж буй юм.