Хятадын Шиньжаан- Уйгарын автономит районд эмх замбараагүй байдал дэгдээхэд оролцсон 14 хүнийг энэ сарын 15-нд цагдаа нар буудан хороосон байна. Эмх замбараагүй байдал бий болсны улмаас хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан амиа алджээ. Эмх замбараагүй байдлыг дэгдээгчид хутгаар зэвсэглэж, өөрсдийнх нь эсрэг ажиллагаанд оролцсон цагдаа нар руу шатамхай шингэн бүхий лонх шидсэн байна.
Цагдаа нар руу довтлох явдал энэ районд байнга гарах болсон аж. Энэ оны арваннэгдүгээр сард есөн уйгар хүн сүх барин цагдаагийн хэсэг рүү дайрсан юм. Хариуд нь цагдаа гал нээснээс уйгар хүмүүс бүгд алагдаж, цагдаагийн хоёр ажилтан амиа алдсан билээ. Шиньжаан-Уйгарын автономит районы үндсэн хүн ам болох уйгарчууд нь лалын шашинтай, өөрийн хэлтэй. Гэвч эндхийн хүн амын ихэнх нь хятад үндэстэн юм. Эдний хооронд байсгээд зөрчил гардаг. Үүнд уйгарчууд болон энд үйл ажиллагаагаа явуулдаг Дорнод Туркестаны лалын хөдөлгөөнийг Хятадын эрх баригчид буруутгаж үндэсний үзэл гаргалаа, салан тусгаарлах гэлээ хэмээн зэмлэдэг.
Харин уйгарчууд автономит эрхийг нь хязгаарлалаа гэж гомдоллодог юм.
Р.ЖАРГАЛАНТ