Тегеран сансарт дахин нэг пуужин хөөргөсөн талаараа мэдээлжээ. Анх удаа шингэн түлш ашиглан хөөргөсөн эл пуужингийн бүхээгт Фаргам нэртэй сармагчныг тусгай сандалд бэхлэн хөөргөсөн нь эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирсэн гэнэ. Энэ удаа пуужингаа яг хэзээ хөөргөсөн талаар мэдээлээгүй аж.
Өмнө нь энэ оны эхээр буюу өнгөрсөн нэгдүгээр сард Иран бүхээгтээ сармагчин тээсэн пуужинг сансарт анх хөөргөсөн билээ. Энэ үйл явдалтай давхцан Хятад улсын сарнаа явагч “Юйту” төхөөрөмжийг тээсэн “Чанъэ-3” станц энэ сарын 14-нд саран дээр буужээ. Зорьсон газартаа хүрээд хамгийн түрүүнд Хятадын далбааг саран дээр мандуулах ёстой уг төхөөрөмж 100 орчим кг жинтэй аж.
Ж.ЦЭЦЭГ