“The Washington Post”-д мэдээлснээр Америкийн Виржини мужийн Бомонт хот дахь Хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт хүмүүжигчдэд дэлхийн сонгодог уран зохиол, тэр дундаа Оросын зохиолчдын бүтээлийг уншуулах болон тэр тухай лекц уншиж “шийтгэх” арга нэвтрүүлжээ. Гэмт үйлдлийнхээ төлөө эрх чөлөөгөө хасуулсан насанд хүрээгүй хоригдлуудад Оросын сонгодог зохиолч Лев Толстой, Федор Достоевскийн зохиолууд нэгийг бодуулж байгаа нь өдөр тутмын үйлдлээс нь харагддаг тухай сурвалжлагыг дээрх сонинд нийтэлсэн байна. Хүүхд үүдэд лекц уншдаг багшийн ярьснаар тэдний зохиолууд “Би хэн бэ. Би яагаад энд байгаа вэ” гэсэн асуултын хариултыг олоход хүүхдүүдэд тусалдаг гэнэ.
Э.ХАНА