Япон улс батлан хамгаалахын бодлогоо шинэчилж, БНХАУ-ын зүгээс ирж буй заналхийлэлд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаа аж. Юуны түр үүнд Японы Засгийн газар өндөр технологийн тагнуулч-онгоцнууд худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд агаарын зэвсэгт хүчнээ Дорнод Хятадын далайд ойртуулахаар зэхэж байна.
Хятад улс Дорнод Хятадын далайн орчмын агаарын хамгаалалтын бүсийнхээ таних тэмдгүүдийн байршлыг өөрчлөн, Японтой газар нутгийн маргаантай байсан зарим арлыг өөрийн бүсдээ дур мэдэн оруулснаас үүдэн дээрх арга хэмжээг авахаар болжээ. Батлан хамгаалахын шинэ бодлогын төслийг ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулах юм байна.