Уругвай улс хар тамхины нэг төрөл болох марихуаныг үйлдвэрлэх, худалдаж борлуулахыг хуульчилсан анхны улс болов. Урьд хожид дуулдаагүй энэхүү хуулийн төслийг тус улсын Сенат баталжээ. Уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн зарим мэргэжилтний саналыг үл тоон Парламентын доод танхим төслийг дэмжсэн аж.
Түүнээс гадна Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика “Уг санаачилга хар тамхины наймаачдын орлогыг хаахаас гадна марихуан хэрэглэгчид илүү хүнд хэлбэрийн мансууруулах бодис хэрэглэх шаардлагаг үй болно хэмээн үзэж хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хуульд зааснаар марихуаныг зөвхөн албан ёсны байгууллагууд л борлуулах эрхтэй аж.
Марихауныг сард 40 граммыг тусгай зөвшөөрөгдсөн эмийн сангуудаас иргэд худалдаж авах боломжтой бөгөөд гэртээ зургаагаас дээшгүй тооны марихуаны бут тарьж болох аж. Гэхдээ худалдан авагчид тусгай мэдээллийн санд урьдчилан бүртгүүлэх ёстой гэнэ. Марихуаныг бусад мансууруулах ургамлын адил тарьж ургуулах, хадгалахыг ихэнх улс оронд хориглодог.
Н.ИНДА