ХБНГУ-ын Ерөнхийлөгч Йоахим Гаук ОХУ-ын Сочи хотод болох өвлийн Олимпийн тоглолтын нээлтийн ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын мэдээлснээр дээрх шийдвэр нь Сочийн олимпийг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэнэ. Өмнө нь Германы эрх баригчдын зүгээс олимпийн тоглолтын нээлтийн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тохиолдол нэг биш удаа гарч байжээ. Тухайлбал, Германы Ерөнхийлөгч асан Хорст Кёлер 2010 онд Канадын Ванкувер хотод болсон өвлийн олимпийг зориогүй аж. Ерөнхийлөгч Йоахим Гаук өмнө нь Зүүн Германд сүмийн санваартан байсан агаад тухайн үеийн Ардчилсан Германд ноёрхож байсан Зөвлөлтийн дэглэмийн эсрэг үзэлтэн байсныг сэтгүүлчид онцолж байна. Мөн тэр үед ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин Дрезден хотод цэргийн атташе байжээ.