Хятад улс хамгийн их агаарын бохирдолттой орны хоёрдугаарт жагсжээ. Тэр дундаа Өмнөд Хятадад аюулын харанга дэлдээд байгаа гэнэ. Гэтэл сүүлийн зургаан өдөр тус улсын зарим муж энэхүү аюултай бүсэд багтаж эхэллээ. Тухайлбал, Жиансу, Зежиан, Анхуй, Шэньян мужид утаа түрэн орж ирэх болсон гэж “Синхуа” агентлаг мэдээлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улсын нэг куб метр агаарт 25 микрограмм хорт бодис агуулагдаж байгаа нь эргэлзээгүй хэмээн үзсэн аж. Түүнчлэн хорт утаа Хятадтай хил залгаа оршдог далайн эргийн хотууд, тэр дундаа Сөүл зэрэг хот руу дамжиж байгаа гэнэ.