АНУ-ын ажилгүйдлийн түвшин арваннэгдүгээр сард бууран долоон хувьд хүрсэн нь сүүлийн таван жилийн хамгийн доод түвшин гэдгийг Хөдөлмөрийн яамнаас нь мэдээлэв. Тус улсад ажил эрхлэлтийн түвшин сүүлийн дөрвөн сард байгаагүй их хэмжээгээр өссөн гэнэ.
Өнгөрсөн сард АНУ-д 203.000 ажлын байр шинээр бий болсон нь өмнө нь таамаглаж байснаас өндөр үзүүлэлт болохыг шинжээчид бичжээ. Энэ нь тус улсын эдийн засаг сэргэж буйн дохио гэдгийг BBC онцолсон байна. Аравдугаар сард хэрэглэгчдийн худалдан авах чадвар өмнөх сарынхаасаа мөн л өссөн дүнтэй гарсныг Худалдааны яамнаас нь мэдээлэв. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке өмнө нь “Ажилгүйдлийн түвшин долоогоос бага хувьд хүрвэл мөнгөний бодлогоо өөрчилж магадгүй” хэмээн мэдэгдэж байжээ.
Иймээс АНУ-ын Төвбанк сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авч буйгаа өөрчилсөн шийдвэр гаргаж магадгүй гэнэ.
Ц.БОЛОР