Э.Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн компьютерийг ашиглан Австралийн тагнуулын албаны 20 мянган ширхэг нууц материалыг хулгайлсан хэрэгт холбоотой байж болзошгүй талаар “Economic times” сонинд бичжээ.
Австралийн тагнуулын алба Индонезийн эрх баригчдыг тагнаж байсан талаарх мэдээлэл сар гаруйн өмнө олонд дэлгэгдэж, Индонезийн эрх баригчид энэ талаар тайлбар өгөхийг шаардаж байсан удаатай.
Тэгэхээр Сноудений гарт Индонезийн эрх баригчдыг тагнаж, тус улсын иргэдийн утсыг сонсож байсан талаарх мэдээлэл байж болзошгүй аж. Хэрвээ эдгээр нууц материал нийтэд ил болбол Австрали улсын нэр хүнд дэлхийн тавцанд унаж, Индонез улстай байгуулсан дипломат харилцаанд гүн толбо сууна гэж үзэж буй юм.