Ирэх жил эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх авсан Бразил улс шинээр барьж буй цэнгэлдэх хүрээлэнгүүдээ төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад өгч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Тус улсын Спортын сайд Альдо Ребело хөлбөмбөгийн ДАШТ явуулахаар шинээр барьж буй зургаан цэнгэлдэх хүрээлэнгийн гурвынх нь ашиглалтад орох хугацаа хойшлогдож магадгүй хэмээн албан ёсоор мэдэгджээ.
Энэ сард дуусгах ёстой байсан Сан Паулу дахь гол цэнгэлдэх хүрээлэнд өргөгч цамхаг унаснаас мөн л үүдээ нээх хугацаа нь хойшлоод байгаа билээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос өмнө нь Бразилийн эрх баригчдад хандан шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүдийн төсвийг хэтрүүлж буй талаар болон ажил хугацаанаасаа ихээхэн хоцорч байгааг нэг биш удаа анхааруулж байжээ.
Г.ГЭРЭЛ