Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Германы хойд хэсэг, далайн эрэг орчмын газраар “Xaver” хар салхи дайран өнгөрнө гэж Германы Ус, цаг уурын хүрээлэнгээс ард иргэддээ анхааруулжээ. Тухайлбал, тус улсын Шлэсвиг-Холштайн, Хамбург зэрэг хот, Гренландын далайн эрэг, Австрийн арлууд өртөх магадлалтай гэнэ. Уг салхи өнгөрсөн аравдугаар сард Германы хойд хэсэгт дэгдсэн ч азаар хохирол бага амсчээ.
Харин энэ удаагийнх тэр үеийнхээс хэд дахин удаан хугацаанд үргэлжлэх юм байна. Тиймээс иргэдийг дулаан хувцаслаж, гэрээсээ гарахгүй байхыг ус, цаг уурынхан сэрэмжлүүлсэн байна. Энэ үеэр салхины хурд ердийнхөөсөө 12 дахин хурдсах гэнэ. Мөн усны түвшин хоёр метр болох юм байна. Түүнчлэн хар салхины дараа уулархаг, эх газрын сав нутгаар их хэмжээний цас орж, салхины хурд ширүүсч, цочир хүйтрэх гэнэ.